Энэ сарын 3-наас буюу маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 32 секунд

Энэ сарын 3-нд Дархадын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газраар, 4-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 2-р сарын 3-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд ихэнх нутгаар, 5, 6-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 3-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө, Орхон-Туулын бэлчрээр шөнөдөө -36...-41 градус, өдөртөө -26...-31 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -19...-24 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө -10...-15 градус, өдөртөө -3...-8 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -9...-14 градус, бусад нутгаар шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -15...-20 градус хүйтэн байна.

Дархан аварга Хорлоогийн Баянмөнх өнөөдөр 82 нас хүрч байна
Дархан аварга Хорлоогийн Баянмөнх өнөөдөр 82 нас хүрч байна
 
Н.Өсөхбаярын Улсын гарди цолыг хураах Ерөнхийлөгчийн зарлиг гарчээ
Н.Өсөхбаярын Улсын гарди цолыг хураах Ерөнхийлөгчийн зарлиг гарчээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!