
Өнөөдөр жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 133 жилийн ой тохиож байна. Тэрээр 1893 оны хоёрдугаар сарын 2-ны энэ өдөр ядуу ард Дамдины гэр бүлд төрж, 15 настайдаа бичиг үсэг сурж байжээ.
Тэрээр 1911 онд цэргийн албанд орж, пулемёт сумын даргаар ажиллаж, 1918 онд эх орноо гаднын түрэмгийлэлээс чөлөөлөх дайнд оролцож баатар цолоор шагнагдаж байсан аж.
1922 оны долоодугаар сард Цэргийн яамны сайд, Бүх Цэргийн жанжинаар томилогдсон тэрээр 1923 оны хоёрдугаар сарын 20-нд 30 настайдаа таалал төгссөн байна. Түүхэнд түүнийг бусдад хорлогдож нас барсан гэж үздэг аж.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!