Энэ оны эхнээс багш ажилчдын үндсэн цалин 50 хувиар нэмэгдэж буй. Гэвч өнгөрөгч долоо хоногт Монголын Үйлдвэрчний эвлэлээс мэдэгдэл хийж, цалин нэмэх хэлэлцээрийн биелэлт байхгүй байгааг шүүмжилсэн юм. Тухайлбал, үндсэн цалин 50 хувь нэмэгдсэн ч зарим багш нарын цалингийн дүн буурсан гэх гомдол нэлээд байна. Тэгвэл энэ асуудалд Боловсролын яам "Багш, ажилчны үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлсэн бөгөөд нийт дүнгээр авч үзвэл дунджаар 30 орчим хувийн өсөлт гарч буй. Өмнөх цалингаас буурах боломжгүй. Мөн жил бүрийн 1 дүгээр сард сургуулийн амралт таардаг учир илүү цаг бараг байдаггүй онцлогтой" гэв.
“Багш, ажилчны цалин өмнөхөөсөө буурах боломжгүй. Жил бүрийн I сард амралт таардаг учир илүү цаг бараг байдаггүй“
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.