“Улаанбаатар өвлийн наадам 2026” өнөөдөр өндөрлөнө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 40 секунд

Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, иргэдийн амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой “Улаанбаатарын өвлийн наадам - 2026” арга хэмжээ өчигдөр албан ёсоор эхэллээ. Тус арга хэмжээг НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, "Скай Резорт" цогцолбортой хамтран энэ амралтын өдрүүдэд Скай резорт цанын баазад зохион байгуулж байна.

Өдгөө 14 дэх жилдээ болж буй тус наадмын үеэр доорх тэмцээн, уралдааныг зохион байгуулж байгаа юм. Тодруулбал,

  • Монголын үндэсний тоглоом наадгай болох Мөсөн сурын харвааны Олон улсын аварга шалгаруулах тэмцээн;
  • Мөсний шагайн харвааны Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн;
  • Снөүбоардын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн;
  • Параглайдинг /уулын шүхэр/-ийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн;
  • Цасны Рагбигийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн;
  • Уулын цанын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн;
  • Кёрлингийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн;
  • Мөсөн хананд авиралтын сонирхогчийн тэмцээн;
  • Гэр бүлийн буухиа, олс таталтын тэмцээн;
  • Гранд тур /winter cup/ аялал жуулчлалын салбарын оюутнуудын дунд зохион байгуулагдах зэрэг тэмцээнүүд болно.

Мөн үндэсний урлагийн тоглолт, монгол Банхар нохойн танин мэдэхүйн хөтөлбөр, цана, чарга, хоол ундны үйлчилгээ, шувуулахуйн болон шүхрийн үзүүлбэр болох юм.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -11 хэм хүйтэн
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -11 хэм хүйтэн
 
Н.Учрал: Захиргаадалтын аргаар үнэ барьдаг цаг ард хоцорсон
Н.Учрал: Захиргаадалтын аргаар үнэ барьдаг цаг ард хоцорсон
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!