Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тусгай хамгаалалттай газрын шаардлага хангаагүй үзүүртэй хашаанд гэмтсэн буганы асуудлаар холбогдох байгууллагууд ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

ХУД-ийн 23-р хороо, Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн аманд үзүүртэй төмөр хашааг давах үед буга гэмтсэн гэх дуудлагын дагуу Хамгаалалтын захиргааны Хариуцлагатай жижүүр болон байгаль хамгаалагчид газар дээр нь очиж ажиллаж байна.

Газрын үзлэг болон бусад дүрс бичлэгээр тусгай хамгаалалттай газар нутгийн стандартын шаардлага хангаагүй үзүүртэй хашаанд буга гэдсээ гэмтээж, цус, үс үлдсэн ул мөр илэрснийг баримтжуулан хяналт шалгалтын ажил явуулж байна.

Одоогоор Богдхан уулын хамгаалалтын захиргаа, мэргэжлийн эмч нар болон холбогдох мэргэжлийн байгууллагууд газар дээр нь ажиллаж, шаардлагатай арга хэмжээг авч байгаа бөгөөд мэдээллийг дахин өгөх болно.

Он гарсаар 6 удаагийн мөс цөмөрсөн дуудлага бүртгэгджээ
Он гарсаар 6 удаагийн мөс цөмөрсөн дуудлага бүртгэгджээ
 
Ойрад театр: Б.Амархүү карьераа өсгөж, хандалт авахын тулд бидний нэр хүндэд халдсанд харамсаж байна
Ойрад театр: Б.Амархүү карьераа өсгөж, хандалт авахын тулд бидний нэр хүндэд халдсанд харамсаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.