Б.Энхбаярыг 2.2 тэрбумын “Нууц эвлэрлийн гэрээг зөрчсөн“ гэх үндэслэлээр Английн шүүхэд өгчээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 40 секунд

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр өчигдөр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед байгуулагдсан 2.2 тэрбумын “Нууц эвлэрлийн гэрээ“-ний талаар олон нийтэд ил болгож, хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн талаараа мэдэгдсэн. Төрийн зарим албан тушаалтнуудын талаар сөрөг мэдээллийг бүрэн устгуулах агуулга бүхий тус гэрээ нь 2024 оны 11-р сарын 12-ны өдөр тухайн үеийн ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Солонгоо болон ИБУИНХУ-ын иргэн Маурис Даффи, Ричард Боули нарын хооронд байгуулагдсан байдаг.

Тэгвэл Б.Энхбаяр сайдыг тус гэрээг зөрчсөн гэх үндэслэлээр Английн шүүхэд өгчээ. Энэ талаар тэрбээр "Англи улсаас бичиг ирсэн. Монгол Улсын ХЗДХ-ийн сайдыг Английн шүүхээр оруулна гэсэн. Тэгээд яагаад Английн шүүхээд Монгол Улсын ХЗДХ-ийг оруулахыг сануулж байдаг юм бэ гэж бодсон. Гэтэл намайг хэвлэлийн хурал хийхдээ "Нууц эвлэрлийн гэрээ"-г зөрчиж, дуугүй байна гэсэн үүргээ биелүүлсэнгүй гэх сануулгатай бичиг ирсэн.

Тэгээд ямар гэрээ байгуулсан юм бэ гээд хайж үзтэл, өмнөх Засгийн газар 468 мянган фунт стерлингийн дүн бүхий төрийн зарим албан тушаалтнуудын талаар сөрөг мэдээллийг бүрэн устгуулж, цаашид адил утга агуулга бүхий мэдээллийг олон нийтэд түгээхгүй байх “Нууц эвлэрлийн гэрээ” байгуулсан байсныг мэдсэн" гэлээ.

ЭМЯ: Эцэг, эхэд нь мэдэгдэхгүйгээр хүүхдийг нь дархлаажуулалтад хамруулсан асуудал байхгүй
ЭМЯ: Эцэг, эхэд нь мэдэгдэхгүйгээр хүүхдийг нь дархлаажуулалтад хамруулсан асуудал байхгүй
 
Залилангийн гэмт хэрэг үйлдэж оргон зайлсан БНХАУ-ын иргэнийг МУ-аас гаргаж, өөрийн улсад нь хуяглан хүргэлээ
Залилангийн гэмт хэрэг үйлдэж оргон зайлсан БНХАУ-ын иргэнийг МУ-аас гаргаж, өөрийн улсад нь хуяглан хүргэлээ
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!