“Babybio” Optima 1 сүүн тэжээлийн 3 цувралын дугаартай бүтээгдэхүүнээс нянгийн хор илэрсэн байж болзошгүй тул авч хэрэглэхгүй байхыг анхаарууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 10 секунд

ЭМЯ-наас "Babybio" Optima 1 сүүн тэжээлийн 3 цувралын дугаартай бүтээгдэхүүнийг худалдан авахгүй, хэрэглэхгүй байхыг анхаарууллаа. Тодруулбал, АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргажээ.

Франц Улсын “Vitagermine” компанийн “BABYBIO” брэндийн Optima 1 нэр төрлийн нялхсын сүүн тэжээлийн 3 цувралын бүтээгдэхүүнд “Bacillus cereus” нянгийн хор илэрсэн байж болзошгүйтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх зорилгоор зах зээлээс буцаан болон татан авах тухай шийдвэр гаргасан байна.

Буцаан болон татан авалтад хамрагдаж буй бүтээгдэхүүнүүд:

1. “BABYBIO” Optima 1 – 800 гр

Цувралын дугаар: 894408

Хэрэглэж дуусах хугацаа: 2027.07.09

2. BABYBIO” Optima 1 – 800 гр

Цувралын дугаар: 900035

Хэрэглэж дуусах хугацаа: 2027.08.12

3. “BABYBIO” Optima 1 – 400 гр

Цувралын дугаар: 900932

Хэрэглэж дуусах хугацаа: 2027.08.18

Өнөөдрийн байдлаар дэлхийн улс орнуудад уг бүтээгдэхүүнтэй холбоотой хүнсний хордлогын тохиолдол бүртгэгдээгүй байгаа хэдий ч “Vitagermine” компанийн 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шийдвэрийн дагуу Монгол Улсын зах зээлд нийлүүлэгдсэн “BABYBIO” Optima 1 нэр төрлийн дараах 2 цувралын бүтээгдэхүүнийг сайн дурын үндсэн дээр зах зээлээс буцаан болон татан авах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүнд:

• “BABYBIO” Optima 1 – 800 гр, Цувралын дугаар 894408

• “BABYBIO” Optima 1 – 800 гр, Цувралын дугаар 900035

Дээр дурдсан цувралын дугаартай “BABYBIO” Optima 1 нялхсын сүүн тэжээлийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг дахин анхааруулж байна.

ЖИЧ: Уг бүтээгдэхүүнийг өмнө нь худалдан авсан бол хүүхдэд өгөхөө нэн даруй зогсоож, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 100 дугаарын утсанд хандан зөвлөгөө авна уу.

“Судалгаа авъя“ гэж хэлээд гар утсыг нь булаагаад зугтжээ
“Судалгаа авъя“ гэж хэлээд гар утсыг нь булаагаад зугтжээ
 
Залилангийн гэмт хэрэг үйлдэж оргон зайлсан БНХАУ-ын иргэнийг МУ-аас гаргаж, өөрийн улсад нь хуяглан хүргэлээ
Залилангийн гэмт хэрэг үйлдэж оргон зайлсан БНХАУ-ын иргэнийг МУ-аас гаргаж, өөрийн улсад нь хуяглан хүргэлээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!