Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийг ИТХ-ын шийдвэрээр огцруулжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 40 секунд

Сэлэнгэ аймгийн ИТХ яг одоо хуралдаж байгаа аж. Хуралдааны явцад төлөөлөгчдийн олонх нь "Засаг даргын үндсэн чиглэлийг дэмжихгүй" гэж үзэн, олонхын саналаар аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийг огцруулжээ.

Энэ талаар тус аймгийн ИТХ-ын дарга Г.Бат-Орхонтой утсаар холбогдож тодруулахад "ИТХ-ын хурлаас шийдвэр гарсан нь үнэн. Би хурал удирдаж буй учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна" гэлээ

Н.Лхагвадорж нь 2021 оны 11-р сарын 30-наас хойш Сэлэнгэ аймгийн Засаг даргаар томилогдон ажилласан юм.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
 
“Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, БНАУ-ын ЗГ хоорондын хэлэлцээр“-ийг хэрэгжүүлэх чиглэлээр цахим сургалт зохион байгууллаа
“Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, БНАУ-ын ЗГ хоорондын хэлэлцээр“-ийг хэрэгжүүлэх чиглэлээр цахим сургалт зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.