Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Доржханд: Ояа, Мояа, Женкочид оо, та нар өөрсдөө л эхлээд, дараа нь уйлдаг шүү

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 54 секунд

УИХ-ын гишүүн Ө.Шижир эрчим хүчний салбарт үүсээд буй асуудалтай холбогдуулан хариуцлага нэхэж, салбарын сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарыг огцруулахыг Ерөнхий сайдаас шаардаж эхэлсэн.

Тэрбээр твиттер хуудаснаа "Манай бүлгийн 42-оос хэнч Т.Доржхандыг өмөөрөхгүй. Энэ залууг би 10 жил бэлдсэн гэж худал хэлдэгтэйгээ адилхан дахиж битгий худлаа мэлзээрэй. Ичих хэрэгтэй шүү. Ингэтлээ албан тушаалтайгаа зууралдсаар л байх уу" гэж жиргэжээ. Харин хариуд нь Шадар сайд Т.Доржханд "Ояа, Мояа, Женкочид оо, та нар өөрсдөө л эхлээд, дараа нь уйлдаг шүү. Тэвчээрт хязгаар бий. Засгийн ачаа үүрснээс хойш бүтэн жил гаруй чимээгүй байж гүтгүүллээ" гэжээ.

Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг 300 тэрбум хүртэлх төгрөгөөр баталлаа
Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг 300 тэрбум хүртэлх төгрөгөөр баталлаа
 
“Хасын Хүлэгүүд” өрсөлдөгчөө шүүрдэж хагас шигшээ шатанд шалгарлаа
“Хасын Хүлэгүүд” өрсөлдөгчөө шүүрдэж хагас шигшээ шатанд шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.