Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Дамдинням: Рио Тинтотой хийх хэлэлцээр удахгүй үргэлжилнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 58 секунд

Засгийн газрын зүгээс Рио Тинто групптэй хувь нийлүүлэгчдийн зээлийн гэрээний хүү болон менежментийн төлбөрийг бууруулах, “Оюутолгой” компанийн засаглалтай холбоотой асуудлыг шийдвэрлэхээр гурван ажлын хэсэг байгуулагдан ажиллаж буй. Өнгөрөгч оны сүүлээр байгуулагдсан эл ажлын хэсгийн үйл явц ямар байгаа талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээллээ. Тэрбээр Рио Тинтотой хийх хэлэлцээ тодорхойгүй болсон зүйл байхгүй гэдгийг мэдэгдэв.

Тэрбээр "Тодорхойгүй болоогүй. Хэлэлцээр идэвхитэй явж байхад УИХ-ын сонсгол болж УИХ-аас ЗГ-т чиглэл өгсөн шинэ тогтоол гарсан. Хуулийн дагуух процессоороо саяхан албажиж дуусаад ирсэн. ЗГ-аас баталсан удирдамжийг УИХ-ын тогтоолд уялдуулж өөрчлөх эсэх үнэлгээ хийгдэж байна. Удахгүй хэлэлцээр үргэлжлээд явна" гэжээ.

ТАНИЛЦ: Өнөөдөр тогны хязгаарлалт хийж болзошгүй БАЙРШЛУУД
ТАНИЛЦ: Өнөөдөр тогны хязгаарлалт хийж болзошгүй БАЙРШЛУУД
 
Намаасаа хөөгдөөд буй ИЗНН-ын дарга Б.Батбаатар 11.00 цагаас мэдээлэл хийнэ
Намаасаа хөөгдөөд буй ИЗНН-ын дарга Б.Батбаатар 11.00 цагаас мэдээлэл хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.