Дүнжингаравын ослоос болж амь насаа алдсан иргэдийн ар гэрийнхэн 18.00 цагт Сүхбаатарын талбайд 1000 зул өргөнө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Газын дэлбэрэлтэд өртөж амиа алдсан иргэдийн ар гэрийнхэн мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр тэд хохирлоо төрөөс шаардаж, Төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлэхээ мэдэгдлээ. Тодруулбал, "Хүний амь байрнаас хямд болсон юм уу. 207-р байрныханд 20 тэрбумаар шинэ байр барьж өгч биднийг ялгаварлаж байна" хэмээн байр сууриа илэрхийлэв.

Мөн тэд өнөөдөр 18.00 цагт Сүхбаатарын талбайд 1000 зул өргөнө гэлээ.

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Дүнжингарав худалдааны төвийн уулзварт газ тээвэрлэж явсан "Дашваанжил" ХХК-ийн ачааны машин "Nissan Patrol" автомашинтай мөргөлдсөний улмаас гал гарч, дэлбэрэлт болсон байдаг.

Газын дэлбэрэлтэд амиа алдсан иргэдийн ар гэр Төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүллээ
Газын дэлбэрэлтэд амиа алдсан иргэдийн ар гэр Төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүллээ
 
АТГ: “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн захирал Д.Бямбасүрэн болон иргэн Ц.Мөнхбаяр нарын хүмүүсийг хахууль авсан, өгсөн гэх үндэслэлээр шалгаж байна
АТГ: “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн захирал Д.Бямбасүрэн болон иргэн Ц.Мөнхбаяр нарын хүмүүсийг хахууль авсан, өгсөн гэх үндэслэлээр шалгаж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!