Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Physical Asia”-д оролцсон монголын баг, тамирчдад “Алтан од” шагналыг гардууллаа

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 6 секунд

“Physical Asia”-д оролцсон Монголын баг, тамирчдад “Алтан од” шагналыг гардууллаа. Тодруулбал, Монголын Үндэсний Олимпын Хорооноос олон улсын спортын нэр хүндтэй тэмцээн “Physical Asia”-д амжилттай оролцож, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн Монголын баг, тамирчдад “Алтан од” шагналыг Олон улсын Олимпын хорооны гишүүн, Монголын Үндэсний Олимпын хорооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар гардууллаа.

Шагнал гардуулах ёслолын үеэр Монголын баг тамирчид “Physical Asia” тэмцээнд гаргасан амжилт, тэсвэр хатуужил, хамтын ажиллагаагаараа олон улсын түвшинд Монгол Улсын спортын хөгжил, тамирчдын ур чадварыг таниулж чадсаныг онцлон тэмдэглэв.

“Алтан од” шагнал нь Олимпын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцож, улс орныхоо нэр хүндийг өсгөсөн тамирчид, баг, дасгалжуулагчдын хөдөлмөр зүтгэлийг үнэлдэг хүндэт шагнал билээ.

Японы Ерөнхий сайд агсан Абэ Шинзог хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорих ял оноожээ
Японы Ерөнхий сайд агсан Абэ Шинзог хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорих ял оноожээ
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.