Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Битүүний ажлын өдрийг 2-р сарын 28-ны бямба гарагт шилжүүллээ

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
0 минут 45 секунд

Монгол үндэстний уламжлалт баяр Цагаан сарын битүүн мягмар гарагт тохиож байгаатай холбогдуулан 2026 оны хоёрдугаар сарын 17-ны ажлын өдрийг 2026 оны хоёрдугаар сарын 28-ны бямба гарагийн амралтын өдөрт шилжүүллээ.

Ажилтны ажил, амралтын цагийг энэ тогтоолд заасны дагуу зохицуулах арга хэмжээ авахыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад зөвлөлөө.

“E-Mongolia” цахим системээр явуулсан Цагаан сарын битүүнийг амралтын өдөрт шилжүүлэх санал асуулгад 17510 иргэн оролцсоноос 13336 нь битүүнийг амралтын өдөр байх нь зүйтэй гэж санал өгчээ.

Монголбанк орон тоогоо 126-гаар, дарга нараа 50 хувиар цөөлжээ
Монголбанк орон тоогоо 126-гаар, дарга нараа 50 хувиар цөөлжээ
 
Боксын Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сард Улаанбаатар хотноо эхэлнэ
Боксын Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сард Улаанбаатар хотноо эхэлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.