Өчигдөр /01.19/ Эрүүл мэндийн яаманд болсон “Эрүүл мэндийн салбар дах хүртээмж” уулзалтын үеэр сайд Ж.Чинбүрэн эмч, эмнэлгийн ажилчдын цалингийн нэмэгдлийн талаар мэдээлэл өгөв.
Тэрбээр хэлэхдээ "Засгийн газраас амласан гурван талт хэлэлцээрийн дагуу цалингийн нэмэгдлүүд орно. Бүх тооцоолол хийгдсэн. 1-р сарын цалинг 2-р сард олгоход 30 хувийн нэмэгдэл орно" гэв.
Эргэн сануулахад, эмч, эмнэлгийн ажилчдын цалинг:
- 2026 оны 1 дүгээр сарын 1-нээс – 30 хувиар,
- 2026 оны 8 дугаар сарын 1-нээс – 9 хувиар,
- 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс – 9 хувиар,
- 2026 оны 10 дугаар сарын 1-нээс – 9 хувиар,
- 2026 оны 11 дүгээр сарын 1-нээс – 9 хувиар,
- 2026 оны 12 дугаар сарын 1-нээс - 9 хувиар тус тус нэмэгдүүлж,
- 2027 оны 1 дүгээр сарын 1-нээс эмч, ажилтнуудын үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэх юм. Өөрөөр хэлбэл, цалинг 75 хувиар нэмэгдүүлж байгаа гэсэн үг юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!