Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа ихсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 4 секунд

Цаг агаарын мэдээгээр энэ сарын 9 буюу өнөөдөр Өвөрхангай, Дундговь, Дорноговийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Улмаар зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа ихсэж үзэгдэх орчин хязгаарлагдах тул улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замаар зорчихдоо анхаарал болгоомжтой зорчих, мөн автомашины бүрэн бүтэн байдлыг шалгах, цаг агаарын урьдчилсан мэдээг сонсож холын замд зорчихыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Жолооч та:

  • Хүйтний улиралд зориулагдсан дугуйгаар зуны дугуйгаа солих
  • Түлш, шатахуун хангалттай авсан байх
  • Онцын шаардлагагүй бол үзэгдэх орчин хязгаарлагдмал шөнийн цагаар холын замд гарахгүй байх
  • Холын гэрлээ шилжүүлэх
  • Нойр дутуу, их ядарсан мөн согтууруулах зүйл хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байх зэрэг өөрөөс шалтгаалах хориглох зүйлсийг хатуу анхаарч зорчих хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
Улаанбурхан өвчний 4 тохиолдол шинээр батлагджээ
Улаанбурхан өвчний 4 тохиолдол шинээр батлагджээ
 
“Авлига” хороолол бол манай газрын болон барилгын хуулийн зөрчилдөөний нэг л жишээ“
“Авлига” хороолол бол манай газрын болон барилгын хуулийн зөрчилдөөний нэг л жишээ“
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.