Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хаврын ээлжит чуулганаар 27 хууль, тогтоолын төслийг хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.31/-ийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх буюу 62.5 хувийн саналаар дэмжлээ. Хаврын чуулганы хугацаанд хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, үр дагаварт үнэлгээ хийх, тайлан, илтгэл, мэдээлэл хийх зэрэг 44 асуудлыг тусгасан байна.

Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, баталлаа. Хаврын ээлжит чуулганаар нийт 27 хууль, тогтоолын төслийг хэлэлцэнэ. Үүнд, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Нийгмийн ажлын тухай хуулийн төсөл зэрэг анхдагч хуулийн төслүүдийг хэлэлцэхээр тусгажээ.

ЗГ: Инженерийн олон улсын сургууль байгуулна
ЗГ: Инженерийн олон улсын сургууль байгуулна
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.