Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Татварыг 2.7 их наяд төгрөгөөр бууруулахаар тооцсон багц хуулийг УИХ-д өргөн мэдүүллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 33 секунд

Засгийн газраас татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ. Ингэснээр иргэдийн НӨАТ, хувь хүний орлогын албан татварыг 2 их наяд төгрөгөөр, аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг 700 орчим тэрбум төгрөг буюу нийт 2.7 их наядын татварыг үе шаттай бууруулахаар тооцжээ.

Мөн иргэдийн сарын 500 мянган төгрөгийн орлогыг 100 хувь татвараас хөнгөлж буцаан олгохоор,

-Хариуцлагатай татвар төлөгч НӨАТ төлөх хугацааг 2 хүртэлх сараар хойшлуулж болохоор,

-Хил дээр импортын НӨАТ хураахгүй 2 сарын дараа төлөх боломж өгөхөөр,

-Тайлангаа 2 жилийн хугацаанд залруулах эрх олгохоор,

-Жижиг, дунд бизнесийг дэмжих, татварын суурийг тэлэх зорилгоор 90 хувийн татварыг хөнгөлж 1 хувийн орлогын татвар төлдөг босго 1.5 тэрбум байгааг 2.5 тэрбум болгон нэмэгдүүлэхээр,

-6-10 тэрбумын ашигтай компаниудын татварыг 10 хувиар бууруулахаар,

-1 хувийн татварын хялбаршуулсан горимыг 400 сая төгрөг хүртэл орлоготой аж ахуй эрхлэгчдэд нээлтэй болгож хамрах хүрээг нэмэгдүүлэхээр тус тус тусгасан байна.

Түүнчлэн 176 мянга гаруй иргэдийн санал дээр үндэслэн боловсруулсан Татварын багц хуулийн шинэчлэл нь иргэн бүрийн халаас, ААН бүрийн үйл ажиллагаанд бодит дэмжлэг болно гэж үзжээ.

Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Улаанбаатарт -14 хэм хүйтэн
 
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.