Г.Ганхуяг: Н.Учрал, Н.Тэгшбаяр нарыг алахаар заналхийлээгүй, нэрийг нь жишээ болгож постдоо ашигласан гэх дүгнэлтийг эрдэмтэд гаргасан

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
3 минут 18 секунд

Ураны асуудлыг УИХ-аар хэлэлцэн батлах үеэр Улсын харцага Г.Ганхуяг тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр нарын амь насанд заналхийлсэн утга бүхий постыг цахим хуудаснаа бичсэн байдаг. Улмаар прокурорын хүсэлтээр цагдан хорьж, яллагдагчаар татсан билээ.Тэгвэл хэрэгтэй холбогдуулан тэрбээр өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлэл өгөв.

Тэрбээр "Үзэл бодлоо илэрхийлж фэйсбүүкт бууны зурагтай пост тавьсны маргааш ТЕГ-аас

-Төрийн өндөр албан тушаалтныг алахаар заналхийлсэн

-Зэвсэг цуглуулж бэлдсэн гэж 2 хүнд зүйл ангиар Эрүүгийн хэрэг үүсгэж нэн даруй дайчлан баривчилж 461-р хорих ангид 49 хоног хорьсон.

Ялын хамгийн бага санкцаар яллахад 12 жилийн ял авч шоронд явах зүйл анги надад зүйлчилсэн нь одоо ч хэвээрээ байгаа.

-Миний сүүлийн нэг жил утсаар ярьсан, мсж бичсэн билл,

-Миний хорт хавдар тусаагүйг батлах эмнэлгийн бичигнүүд

НУРА оншлогооны төвийн шинжилгээний хариунууд..

-Миний амжилт гаргаж байсан дипломууд,

-Оргож босвол очиж орогнож магадгүй хамаатнуудын, найзуудын фото зурагнууд, гэрийн хаягнууд, нэгжлэг хийсэн үеийн фото зурагнуудаас бүрдсэн 6 зузаан хавтаст хэргийг Нийслэлийн прокурорын газар шилжүүлэн хянаж байна.

1. Монгол улсын шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэд уг постыг шинжилж үзээд:

Ганхуяг нь уг постдоо хэнийг ч алахаар чиглэж заналхийлээгүй байна. Уг хүмүүсийн нэрийг жишээ болгож ашигласан байна гэсэн дүгнэлт гаргасан.

2. Зэвсэг цуглуулж бэлдсэн гэх юм бол би одоогоос 26 жилийн өмнөөс албан ёсоор ангийн буу эзэмшиж ирсэн.

Зэвсэглэж бэлдээгүй. Уг зураг бол 2012 оны зураг. Энэ буу 2014 онд зарагдаад хөдөө явсан. Удаа дараагийн, зуслангийн байшинд 2 удаа, грашд 2 удаа, хүлэмжинд, машинд 2 удаа, хотын гэрт 2 удаа хийсэн нэгжлэгүүдээр миний хууль ёсоор эзэмшдэг бичиг баримттай хоёр ангийн бууг өөрсдийнх нь сумнуудтай хураасан.

Мөн ангийн дэлгүүрүүд, интернет сайтуудаар чөлөөтэй зарагдаж байгаа ангийн зориулалттай гарт барьдаг, буун дээр тавьдаг 2 дулаан мэдрэгчтэй термал дуранг хураасан.

Сумнуудыг дэлгүүрээс худалдаж авсан баримтууд нь ч байгаа.

Нэмэлтээр бүргэд хаалганы дотор талд байдаг урт төмрийг бууны сүмбэ гэж.

Цуглуулганы буудцан хоосон хонгионуудыг.

Хүүхдийн тоглоомон бууг, бууны мөрлөдөг оосор, гар чийдэнгүүд, цэвэр усны бортого, буу цэвэрлэдэг даавуун шувтрага, бууны зурагтай цүнх, сумны зурагтай цаасан хайрцаг гэх мэт зүйлүүдийг хурааж авч баримтжуулсан байдаг.

Манайхаас хураагдсан зүйлс дотор МУ-ын хууль тогтоомж зөрчсөн хууль бус эд зүйл нэг ширхэг ч байхгүй юм" гэжээ.

Ерөнхийлөгчийн цомын барилдаанд барилдах бөхчүүдийг бүртгэж эхэллээ
Ерөнхийлөгчийн цомын барилдаанд барилдах бөхчүүдийг бүртгэж эхэллээ
 
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!