ЕРӨНХИЙ САЙД: Авлига, хулгайтай тэмцэх ажил үргэлжилж байгаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 51 секунд

УИХ-ын чуулганы үдээс хойшх хуралдаан УИХ-ын асуулгын цагаар үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Танай Хууль зүйн сайд "хулгайд холбогдсон" зарим хүмүүс хилээр гарсан эсэхийг асууж байна лээ. Та нар ард түмний итгэлээр гарч ирчихээд, битгий хоорондоо жүжиг тавиад бай" гэж шүүмжилж "Авлигын хэдэн хэрэг шүүхэд шилжсэн бэ. Хулгайчидтай хариуцлага тооцож чадах юм уу" гэсэн асуултыг тавилаа.

Харин Ерөнхий сайд Г.Занданшатар "Авлига, хулгайтай тэмцэх ажил үргэлжилж байгаа. Нэг өдөр өргөс авсан мэт тоогоор хэмждэг зүйл биш. Өнгөрсөн жилүүдэд 58 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна" гэж тайлбарлалаа.

Г.Занданшатар: “Унасан эдийн засаг-уруудсан итгэл“ гэж үнэн
Г.Занданшатар: “Унасан эдийн засаг-уруудсан итгэл“ гэж үнэн
 
Г.Занданшатар: Суманд өвөлжөөний газар олгох зөвшөөрлийг Засгийн газар биш орон нутаг нь шийддэг болно
Г.Занданшатар: Суманд өвөлжөөний газар олгох зөвшөөрлийг Засгийн газар биш орон нутаг нь шийддэг болно
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!