Дэд сайд нар томилогдсонтой холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгээс шаардлага тавьж, үл биелүүлбэл Ерөнхий сайд огцруулна гэдгээ мэдэгдсэн билээ. Харин өчигдөр Ерөнхий сайд Г.Занданшатар дэд сайд нартай уулзах үеэрээ "Дэд сайд нарыг авч үлдэнэ. Харин та нар асуудалд оролгүй сайн ажилла" гэж захьсан тухай ССАЖЗ-ын дэд сайд Г.Дашням хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан юм.
Тэгвэл АН-ын дарга О.Цогтгэрэл өнөөдөр сэтгүүлчдэд байр сууриа илэрхийлэхдээ "32 буюу түүнээс дээш гишүүн гарын үсэг зурах ёстой. Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурах гишүүдийн тоо бүрдсэн. Зарим гишүүд гадаад, дотоод томилолттой байгаа учраас тэднийг хүлээж байна. Манай намын гишүүд бүгд зурах байх. Хэрвээ МАН-ынхан дэд сайд нараа чөлөөлж төрийг цомхон болгохгүй бол ард түмэн рүүгээ салаавч гаргаж байна гэсэн үг" гэв.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!