Монголын үндэсний шигшээ багийн тамирчид 2025 онд нийт 149 медаль хүртлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 57 секунд

Монголын Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд 27 (өвөл, зун, пара) спортын төрөлд 57 дасгалжуулагчийн удирдлага дор нийт 250 тамирчин бэлтгэл сургуулилтаа хангаж, тэмцээн уралдаанд оролцож байна. Үндэсний шигшээ багийн тамирчид улиран одож буй онд 91 тэмцээн, дотоодын 24 цугларалт, гадаадын 11 цугларалтад хамрагдсан бөгөөд нийт 148 медаль хүртжээ.

Насанд хүрэгчдийн ДАШТ-ээс дөрвөн алт, зургаан мөнгө, найман хүрэл медаль, өсвөр үеийнхний ДАШТ-ээс нэг алт, хоёр хүрэл медаль, залуучуудын ДАШТ-ээс хоёр хүрэл медаль хүртэв.

Залуучуудын ДАШТ-ээс хоёр хүрэл медаль, насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс нэг алт, долоон мөнгө, 14 хүрэл медаль, залуучуудын Азийн АШТ-ээс таван алт, таван мөнгө, дөрвөн хүрэл медаль, Их дуулгаас долоон алт, дөрвөн мөнгө, 12 хүрэл медаль хүртсэн бол гранпри тэмцээнээс гурван алт, гурван мөнгө, зургаан хүрэл медаль, Дэлхийн цомоос гурван алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль, эрх олгох болон олон улсын тэмцээнээс 12 алт, 15йй мөнгө, 20 хүрэл медаль хүртсэн байна.

Нийт хүртсэн 148 медалийн 36 нь алт, 43 нь мөнгө, 70 нь хүрэл юм. Үндэсний шигшээ багийн тамирчдын энэ оны ууган амжилтыг 2025 оны нэгдүгээр сарын 6-8-нд БНСУ-ын Ганвон хотод болсон цанын тэмцээний 15 км, 10 км гэсэн хоёр зайд Б.Ачбадрах алтан медаль хүртсэн бол отгон амжилтыг цанын эмэгтэйчүүдийн 5 км-ын сонгомол зайд Э.Ариунтунгалаг мөнгөн медаль хүртсэн юм.

Сэлбэ нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийг олон улсын стандартад нийцүүлэн иж бүрэн тохижуулав
Сэлбэ нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийг олон улсын стандартад нийцүүлэн иж бүрэн тохижуулав
 
Н.Учрал: Би СЗХ-нд очно оо. ЭЗХ-ийн сайд байхад хавьтуулдаггүй байсан
Н.Учрал: Би СЗХ-нд очно оо. ЭЗХ-ийн сайд байхад хавьтуулдаггүй байсан
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!