Сэлбэ нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийг олон улсын стандартад нийцүүлэн иж бүрэн тохижуулав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 38 секунд

Сүхбаатар дүүргийн 2025 оны төсвийн хөрөнгө оруулалтаар Сэлбэ нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн 413.9м.кв талбайг олон улсын стандартад нийцүүлэн иж бүрэн тохижууллаа. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг олон улсын жишигт хүргэх зорилтын хүрээнд мэс заслын өрөөнүүд нь вакумжсан бөгөөд агааржуулалт, цахилгаан тэжээлийн иж бүрэн систем суурилуулснаараа онцлогтой. Түүнээс гадна энд,

  • Нэгдүгээр зэрэглэлийн мэс заслын өрөө- 1,
  • Гуравдугаар зэрэглэлийн мэс заслын өрөө- 3 /бохир хагалгаанд зориулсан сөрөг даралттай вакум мэс заслын өрөө/ байхаар төлөвлөн зохион байгуулсан.

Мэс заслын өрөөнүүдийг олон улсын стандартад нийцүүлэн тохижуулж, өрөө тус бүрд Агааржуулалтын системийн хувьд коридор болон бусад өрөөг цагт 11000 шоо метр цэвэршүүлэх хүчин чадалтай тоног төхөөрөмжөөр хангаж, нэгдүгээр зэрэглэлийн мэс заслын өрөөнд цагт 8500 шоо метр, гуравдугаар зэрэглэлийн мэс заслын өрөөнд цагт 4500 шоо метр агаар боловсруулах хүчин чадалтай. Мөн мэс заслын өрөөнүүдэд нян, бактер үржихгүй эмнэлгийн зориулалтын хүчитгэсэн хавтангаар хана, тааз хийж, автомат болон ган хаалгатай, дотор сантехникийн шугам сүлжээ, цахилгаан, холбоо дохиолол, гэрэлтүүлгийн системийг бүрэн шинэчлэн эмнэлгийн хийн хөргөлтийн болон агааржуулалтын системүүдийг цогцоор шийдэж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг суурилууллаа.

Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдын яамны жолооч согтуугаар машин жолоодож 3 машин мөргөсөн талаар Солонгосын хэвлэлүүд мэдээлж эхэллээ
Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдын яамны жолооч согтуугаар машин жолоодож 3 машин мөргөсөн талаар Солонгосын хэвлэлүүд мэдээлж эхэллээ
 
Н.Учрал: Би СЗХ-нд очно оо. ЭЗХ-ийн сайд байхад хавьтуулдаггүй байсан
Н.Учрал: Би СЗХ-нд очно оо. ЭЗХ-ийн сайд байхад хавьтуулдаггүй байсан
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!