
Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдын яамны жолооч согтуугаар машин жолоодож 3 машин мөргөсөн осол гаргажээ. Тодруулбал, Энэ сарын 12-ны өглөө 06.00 цагт Ганнам дүүргийн Шинса станцын ойролцоох өргөн гудамжинд согтуу жолооч гурван машин мөргөсөн хэрэг гарчээ. Энэ хэрэгт Монгол Элчин сайдын яамны ажилтан, Монгол Улсын иргэн жолооч (захиргааны ажилтан) Г-г сэжигтнээр бүртгэсэн байна. Тухайн жолоочийн согтолтын хэмжээ эрх хасах түвшнээс (0.08 хувь ба түүнээс дээш) өндөр гарсан байна. Ослын улмаас зарим жолооч хөнгөн бэртэл авсан байна.