Өнөөдөр эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
“Өчигдөр улсын хэмжээнд 11,800 хүнд шинжилгээ хийхэд 6 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 5 нь БЗД-ийн голомтот халдвараас илэрсэн бол нэг тохиолдол нь Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүний шинжилгээнд илэрсэн байна. Ийнхүү Монгол Улсад бүртгэгдсэн нийт тохиолдол 1,069 боллоо. Үүнээс өнөөдрийн байдлаар 584 хүн эдгэрээд байгаа бол 476 хүн эмчлэгдэж байна.
Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,
Хөнгөн-414
Хүндэвтэр-55
Хүнд-4
Маш хүнд-3 хүн байгаа юм” хэмээв.
Түүнчлэн ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:
“Хүмүүс хоорондын зайгаа барьж явах зайлшгүй шаардлагатай байна. Амны хаалттай байсан ч халдвартай хүн дэргэд байхад шүлс маск нэвчиж халдвар тархах эрсдэлтэй. Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ хийж, хүнгүй өрөөндөө 10-20 минут агаар сэлгэх, чийгтэй цэвэрлэгээ хийх хэрэгтэй” гэлээ.