Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэвид Бекхемийн гэргий мөнгөн усанд хорджээ

Ангилал
Social pop
Огноо
Унших
1 минут 28 секунд

Английн хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин асан Дэвид Бекхэмийн эхнэр, дуучин Виктория Бекхэм мөнгөн уснаас хордсон тухай “The Sun” мэдээлэв.

Тус хэвлэлд бичсэнээр Виктория Векхэмд хийсэн шинжилгээгээр түүний биед агуулагдах хорт бодисын хэмжээ байх ёстой хэмжээнээсээ хэтэрсэн гарчээ. Тэрбээр саяхнаас хоолны дэглэм барьж, ихэнхдээ загас, тэр дундаа илд загасыг хэрэглэсэн байна. Тус загас метилийн мөнгөн ус хэмээх маш хортой нэгдэл агуулдаг тул хордлогын шалтгаан болсон байж болзошгүй аж.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар эмч нар хордлогыг тайлахын тулд элэг цэвэрлэх эмчилгээ хийсэн бөгөөд Виктория Бекхемын биеийн байдал одоо сайн байна. Өдгөө 46 настай од хоолны дэглэмээ өөрчилж илд загасыг туна болон яргай загасаар сольжээ. Өмнө нь Британийн поп дуучин Робби Уильямс далайн хоолонд хордож үхэх дөхжээ. Эмч нар түүнийг наймалж, туна загас зэрэг далайн амьтны маханд донтох нь арьсны хорт хавдар, уушгины өвчинд хүргэх аюултай гэжээ. Робби Уильямс цусны шинжилгээгээ өгөх хүртэл эрүүл мэндэд нь асуудал үүсээд байгааг мэдээгүй гэнэ.

Тусгай үүргийн нислэгээр 627 жирэмсэн эмэгтэй эх орондоо иржээ
Тусгай үүргийн нислэгээр 627 жирэмсэн эмэгтэй эх орондоо иржээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд