Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШҮҮХ: Б.Эрдэнэсүхийн цагдан хорих хугацааг 14 хоногоор сунгалаа

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 58 секунд

20 гаруй жилийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан гэх хэрэгт холбогдоод буй НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг шүүхийн шийдвэрээр 30 хоногийн хугацаатай цагдан хорьсон байдаг. Тэгвэл цагдан хорионы хугацаа энэ сарын 26-нд дуусах тул цагдан хориог сунгах санал шүүхэд ирсэн аж.

Улмаар цагдан хорих хугацааг сунгах эсэх шүүх хурал өнөөдөр 13.30 цагаас товлогдсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд цагдан хорих хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцээд, 14 хоногийн хугацаагаар сунгаж шийдвэрлэжээ.

Дашрамд, Б.Эрдэнэсүхийн эхнэр О.Нарангарав нь түүнд хариуцлага тооцож Ардчилсан намын гишүүнчлэлээс хасах хүсэлтийг тус намын удирдлагуудад гаргаад байгаа юм.

ЧУУЛГАН: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг эцэслэн баталлаа
ЧУУЛГАН: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг эцэслэн баталлаа
 
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.