Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нэгдсэн үндэстний байгууллагын мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 17 секунд

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа А.Намсаманд /2025.07.01/ Нэгдсэн Үндэстний Байгууллагын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтад Нэгдсэн Үндэстний Байгууллагын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Нгүен Дук Лонг, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын хөтөлбөр хариуцсан туслах Ц.Номинсүрэн нар оролцсон.

Уулзалтын үеэр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэргээр ял шийтгүүлсэн хүнийг нийгэмшүүлэх асуудлын талаар санал солилцсон бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны Монгол Улс дахь төлөөлөгчийн газраас энэ төрлийн гэмт хэргээр шийтгүүлсэн хүнийг нийгэмшүүлэх, засрал хүмүүжил олгоход Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас баримталж буй бодлого, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийллээ.

“Албан тушаалтан хуульд заасан хугацаанд зөвшөөрлийн хариуг өгөөгүй бол 30 хоногийн дараа зөвшөөрөл олгсосонд тооцно“
“Албан тушаалтан хуульд заасан хугацаанд зөвшөөрлийн хариуг өгөөгүй бол 30 хоногийн дараа зөвшөөрөл олгсосонд тооцно“
 
2026-2028 онд Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина
2026-2028 онд Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.