Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өгөгдөлд суурилсан цахим засаглалын сургалт зохион байгуулагдлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 46 секунд

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас байгууллагын удирдлага, мэдээллийн технологийн менежмент, мэдээллийн аюулгүй байдлын чадавхыг сайжруулах зорилготой “Өгөгдөлд суурилсан цахим засаглалын багц сургалт”-ыг амжилттай зохион байгууллаа. Сургалтаар:

• Цахим засаглалын үзэл баримтлал, стандарт, эрсдэлийн үнэлгээ, хяналт-шинжилгээний арга зүйг сайжруулан бататгав;

• ISO/IEC 38500, 27001, 20000 стандартын хэрэглээг танилцуулж дадлагажуулав;

• Power BI ашиглан өгөгдлийн шинжилгээ, тайлан, хяналтын самбар боловсруулах ур чадвар эзэмшүүлэв.

Тус сургалт нь байгууллагын стратеги төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагад олон улсын стандартад нийцсэн удирдлагын арга зүйг нэвтрүүлэх чухал ач холбогдолтой юм.

Төрийн болон нутгийн захиргааны байгууллагын нийтлэг чиг үүргийн шинжилгээ хийх ажлын хэсэг хуралдлаа
Төрийн болон нутгийн захиргааны байгууллагын нийтлэг чиг үүргийн шинжилгээ хийх ажлын хэсэг хуралдлаа
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.