Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэтгүүлчдийг байгаль орчны чиглэлээр мэргэшүүлэх хоёр дахь шатны сургалт эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал 2026 оны наймдугаар сарын 17-28-нд Монгол Улсад зохион байгуулагдана. Олон улсын томоохон хурал Монголд анх удаа болох гэж буйтай холбоотойгоор БОУАӨЯ, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын алба “Конрад-Аденауэр сан”-тай хамтран “Үндэсний хэмжээнд сэтгүүлчдийг байгаль орчны чиглэлээр мэргэшүүлэх сургалт”-ыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа билээ. Эхний шатны сургалтад байгаль орчны чиглэлээр мэргэшиж ажиллах зорилгоор нэгдсэн “Ногоон пресс” клубын гишүүн сэтгүүлчид хамрагдсан. Энэ удаагийн сургалтад телевиз, сонин, сэтгүүл, сайтыг төлөөлж 40 орчим сэтгүүлч хамрагдаж байна.

Сургалтыг Үндэсний хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Д.Батмөнх болон “Конрад-Аденауэр сан”-гийн Монгол дахь Суурин төлөөлөгч Виктор Франк нар нээж үг хэллээ. Сургалтаар, Монгол орны цөлжилтийн өнөөгийн байдал, төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого, олон улсын хамтын ажиллагаа ямар түвшинд явагдаж байгаа, COP хурал эх орондоо зохион байгуулахын ач холбогдол, боломж, үр дүнгийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл, ойлголт өгч байгаа юм.

Төрийн байгууллага, албан тушаалтанд ирүүлсэн санал гомдлоос Өргөдлийн байнгын хороонд танилцууллаа
Төрийн байгууллага, албан тушаалтанд ирүүлсэн санал гомдлоос Өргөдлийн байнгын хороонд танилцууллаа
 
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт -18 хэм хүйтэн байна
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт -18 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.