Монгол, Оросын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 23 секунд

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 27 дугаар хуралдаан өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.

Өнөөдрийн хурлаар ЗГХК-ын 26-р хуралдааны шийдвэрийн хэрэгжилтийн явцыг дүгнэж, хоёр улсын харилцаа, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Монгол Улс болон Евроазийн эдийн засгийн холбоо хоорондын Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлэх, Монгол–Орос–Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг шинэчлэх зэрэг асуудлыг хэлэлцэв.

Мөн бүс нутгийн чуулга уулзалт, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний хангамж, аялал жуулчлал, шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, тархвар судлал, соёл, спортын салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хэрэгжиж буй болон төлөвлөж буй хамтарсан төслүүдийн явцыг эрчимжүүлэх чиглэлээр санал солилцож, ойрын жилүүдэд хэрэгжүүлэх томоохон арга хэмжээнүүдийн талаар тохиролцлоо.

Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааны үр дүнд хоёр улсын харилцааны олон асуудлаар тодорхой ахиц гарсныг талууд тэмдэглэж, цаашид хамтын ажиллагааны тогтвортой байдал, залгамж чанарыг чухалчлан ажиллах шаардлагатайг онцолсон юм.

Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин, суррон хүлээлгэж өглөө
Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин, суррон хүлээлгэж өглөө
 
Засгийн газрын байгууллагуудын чиг үүргийн давхардлыг арилгах ажлын хэсэг байгуулагдлаа
Засгийн газрын байгууллагуудын чиг үүргийн давхардлыг арилгах ажлын хэсэг байгуулагдлаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!