Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ирэх онд шатахууны нөөц нийлүүлэлтийг нэмэгдүүлэх талаар хамтран ажиллахаар тохиролцлоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 2 секунд

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын (ЗГХК) ээлжит 27 дугаар хуралдаан болж байна.

Шатахуунтай холбоотойгоор АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням ОХУ-ын талтай ирэх онд газрын тосны бүтээгдэхүүний нөөц, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх талаар ярилцаж, хамтран ажиллахаар тохиролцлоо.

Түүнчлэн Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай хоёр улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийг талуудын санал тусгаж зөвшилцсөн хувилбараар батлах ажлыг эрчимжүүлэхээр тохиролцов.

Өнөөдрийн хурлаар ЗГХК-ын 26-р хуралдааны шийдвэрийн хэрэгжилтийн явцыг дүгнэж, хоёр улсын харилцаа, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Монгол Улс болон Евроазийн эдийн засгийн холбоо хоорондын Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлэх, Монгол–Орос–Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг шинэчлэх зэрэг асуудлыг хэлэлцэв.

СБД гал түймрийн аюулаас 28 хүний амь нас, 30.2 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ
СБД гал түймрийн аюулаас 28 хүний амь нас, 30.2 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ
 
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.