Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Спортын хутга шидэлтийн Дэлхийн аварга-2025” тэмцээнд алба хаагчид амжилттай оролцлоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 17 секунд

May be an image of text that says '喵 OHAT и nEPBEHCTBO MИPA TиBHOmy METAHИЮ HOжA ተጎትታቴሪይ 1005 6ИAAH-E4TOp MERTT ISKTA 1000 6 mKTP ISKTA CnOPT PUИA3ЛT'" UA3 APrA XyTrA 3лxийH "3yynAX AX WORLD COELCTEPT . ARTALN JSAT SPORTS K የለወጥን። NOVEMBER 11 ច្ញំ'“Спортын хутга шидэлтийн дэлхийн аварга-2025” шалгаруулах тэмцээн 2025 оны 11 дүгээр сарын 8-аас 11-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Тэмцээнд Монгол, ОХУ, Беларусь, Казакстан, Герман зэрэг орны 200 гаруй тамирчин цэц мэргэн, хурд хүчээ сорин өрсөлдсөнөөс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албаны Тусгай ажиллагааны газрын Хүний нөөц, дотоод ажил, сэтгэл судлал хариуцсан мэргэжилтэн, ахмад Б.Энхтунгалаг 4 метрийн зайн төрөлд мөнгөн медаль, холын зайн төрөлд хүрэл медаль;

Эрэгтэйчүүдийн холын зайн төрөлд Тусгай ажиллагааны газрын Зэвсэг, галын бэлтгэл хариуцсан мэргэжилтэн, ахмад Э.Өлзийсүрэн хүрэл медаль;

Эрэгтэйчүүдийн 8 метрийн зайн төрөлд 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгийн хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч А.Амарсайхан хүрэл медаль;

Мөн 435 дугаар хаалттай хорих ангийн хамгаалалтын ажилтан, ахлагч Ч.Энхтуул Спортын хутга шидэлтийн холбооны ахлах шүүгчээр ажиллаж, Олон улсын тэмцээн шүүх эрхээ авсан бөгөөд Дэлхийн аваргын хүндэт медалиар шагнагдсан амжилт үзүүллээ.

May be an image of basketball and text

Телехяналтын болон мэдүүлэг авах өрөөг тус тус засварлаж, ашиглалтад орууллаа
 
УЕПГ: Филиппин эмэгтэйн ар гэрийнхнийг хавтаст хэрэгтэй танилцуулахаар шийдвэрлэсэн
УЕПГ: Филиппин эмэгтэйн ар гэрийнхнийг хавтаст хэрэгтэй танилцуулахаар шийдвэрлэсэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.