Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШШГБ-аас Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгээд ирсэн алба хаагчдыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

May be an image of 6 people and textШүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас БНӨСУ-д явагдаж байгаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын мандаттай “UNMISS” ажиллагааны XIV ээлжийн мотобуудлагын батальоны ээлжинд үүрэг гүйцэтгээд ирсэн ШШГЕГ-ын Холбогч, төлөвлөлтийн мэргэжилтэн, хурандаа Ц.Мянганбаяр, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны Цахим хяналт, удирдлагын төвийн Ерөнхий зохицуулагч, ахлах дэслэгч М.Чингүүнжав, 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн сувилагч, ахлах ахлагч С.Түвшинбаяр, Хорих ял эдлүүлэх албаны оперативын туслах, ахлагч А.Алтангэрэл, Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хамгаалалтын ажилтан, ахлагч Б.Төгөлдөр нарыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Г.Цэргийнхүү хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын даргын гарын бэлгийг гардууллаа.

Энэ үеэр Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Г.Цэргийнхүү мэргэжлийн ур чадвар, сахилга бат зохион байгуулалтаараа манлайлан идэвх санаачлагатай ажиллаж, үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэн алба хаагчдад талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

”Ментор” бэлтгэх сургалт эхэллээ
 
ХЗБХ: М.Чинбатыг УЕП-ын орлогчоор сунган ажиллуулах Ерөнхийлөгчийн саналыг дэмжлээ
ХЗБХ: М.Чинбатыг УЕП-ын орлогчоор сунган ажиллуулах Ерөнхийлөгчийн саналыг дэмжлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.