Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хүний эрхийн сургагч багш бэлтгэх” сургалт эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

May be an image of one or more people and text

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран хүний эрхийн сургагч багшаар бэлтгэх сургалтыг өнөөдөр эхлүүллээ.

Тус сургалтад ШШГБ-ын 45 алба хаагч хамрагдаж байгаа бөгөөд 3 өдөр үргэлжилнэ.

Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, хууль зүйн ухааны доктор, дэд профессор Б.Энхболд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, доктор (Ph.D), хурандаа А.Намсаманд, Захиргааны удирдлагын газрын Соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, хурандаа У.Анхцэцэг нар оролцлоо.

Хүний эрхийн боловсролыг дэмжих, түүнийг түгээх чиг үүргийг хэрэгжүүлэх сургагч багш бэлтгэх зорилго бүхий тус сургалтад хүний эрхийн үндсэн ойлголт, хүний эрхийг хамгаалах, үндэсний тогтолцоо болон олон улсын хэм хэмжээ, төрийн албан хаагчийн ёс зүй ба хүний эрх, хорих ангийн орчин нөхцөл ба хүний эрхийн стандарт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хүний хувийн мэдээллийг хамгаалахад анхаарах асуудал зэрэг чухал сэдвүүдийг багтааснаар ач холбогдолтой юм.

ТББХ: СЕХ-ны дарга П.Дэлгэрнаранг чөлөөлөх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ
ТББХ: СЕХ-ны дарга П.Дэлгэрнаранг чөлөөлөх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ
 
SOCIAL POP: Д.Мөнх-Эрдэнийг хөтлөгчөөр захиалсан Төрийн байгууллагад О.Хангай аварга өвлийн өвгөн болж очно гэв
SOCIAL POP: Д.Мөнх-Эрдэнийг хөтлөгчөөр захиалсан Төрийн байгууллагад О.Хангай аварга өвлийн өвгөн болж очно гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.