Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олон улсын ахмадын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 8 секунд

Олон улсын ахмадын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Эрдэнэс Монгол” ХХК 2025 оны есдүгээр сарын 30-ны өдөр компанид олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад настнуудаа хүлээн авч, залгамж үеийн уулзалт зохион байгуулан, хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр компанийн удирдлагууд өнөөгийн үйл ажиллагаа, онцлох ажлуудаас танилцуулсны дараа ахмадууд өөрсдийн туршлага, санал бодлоо хуваалцав. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Ахмадын зөвлөлийн дарга, Монгол Улсын гавьяат багш, профессор Я.Долгоржав залуу үеийн эрхэмлэх үнэт зүйл, залгамж чанарын талаар сонирхолтой илтгэл тавьсан бол ахмад ажилтан Б.Бүжинлхам “Ураны тухай ойлголт” сэдвээр өөрийн мэдлэг, үзэл бодлоо хуваалцлаа.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ажилтнууд байгууллагынхаа хөгжил дэвшил, эрдэс баялгийн менежментийн салбарын төлөө үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн ахмад ажилтнуудад талархал илэрхийлж, аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөлөө.

БНЭУ-д уул уурхайн бүтээгдэхүүн экспортлоход хамтарч ажиллана
БНЭУ-д уул уурхайн бүтээгдэхүүн экспортлоход хамтарч ажиллана
 
367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн татваргүй экспортлох ЕАЭЗХ-ны худалдааны түр хэлэлцээр баталлаа
367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн татваргүй экспортлох ЕАЭЗХ-ны худалдааны түр хэлэлцээр баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.