СОНСГОЛ: Н.Багабанди, Ө.Шижир, Л.Гансүх, Д.Цогтбаатар нарын улстөрчид гэрчээр оролцоно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх хянан шалгах түр хорооны сонсгол даваа гарагт эхэлсэн билээ. Сонсголын эхний өдөр "Онтрэ" компанийн асуудлаар шинжээчийн дүгнэлттэй танилцсан бол хоёр дахь өдөр зээлийн хүүгийн асуудлаар мэдээлэл сонсож, гэрчүүдээс түр хорооны гишүүд асуулт асууж, хариулт авсан юм. Тэгвэл өнөөдөр буюу сонсголын сүүлийн өдөр зээлийн хүүгийн асуудлаар үргэлжлэх юм.

Өнөөдрийн сонсголд дуудагдсан гэрчүүдээс танилцуулбал,

-АҮЭБ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн Ц.Туваан,

-БОАЖ-ын сайд асан, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ,

-БОАЖ-ын сайд асан Л.Гансүх,

-Гадаад харилцааны садй асан, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар,

-ЕТГ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Ө.Шижир,

-Ерөнхийлөгч асан, "Оюутолгой" компанийн ТУЗ-ийн гишүүн Н.Багабанди,

-Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг,

-"Оюутолгой" компанийн ТУЗ-ийн гишүүн Н.Цэрэнбат, Э.Баясгалан, Э.Мэндтүвшин,

-Сангийн сайд асан С.Баярцогт, Ч.Улаан, Ч.Хүрэлбаатар тэргүүтэй гэрчүүд өнөөдрийн сонсголд дуудагдсан байна.

ХХБ ажилтнууддаа зориулж, хиймэл оюун ухааны “TDB Skill Lab” сургалтын хөтөлбөр нэвтрүүллээ
ХХБ ажилтнууддаа зориулж, хиймэл оюун ухааны “TDB Skill Lab” сургалтын хөтөлбөр нэвтрүүллээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!