Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хан-Уул дүүрэгт тэрбум мод тарих үндэсний өдрүүд үргэлжилж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 33 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Хан-Уул дүүргийн Засаг даргын “Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд 14 дүгээр хороо, Айцын аманд Ойн төгөл байгуулж, ойжуулах ажил төлөвлөгөөт хуваарийн дагуу явагдаж байна.

2021 оноос хойш тус ойн төглийн 12.3 га талбайд 10 төрлийн 19,000 гаруй мод, бут сөөг тарьж, модны ургалт, арчлалт, хамгаалалтыг чиг үүргийн байгууллагууд жилийн дөрвөн улиралд тогтмол хийж гүйцэтгэж буй.

Өнөөдөр тус ойн төгөлд нийслэл, дүүргийн төр захиргааны 680 гаруй ажилтан, албан хаагчид модны нөхөн тарилт, арчлалт, усалгааны ажилд оролцлоо.

Энэ жил дүүргийн хэмжээнд хавар намрын мод, бут сөөг нэмж тарих, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ. Үүнд:

  • Айцын ам ойн төглийн усалгаа арчилгаа, 8800 ширхэг мод бут сөөг нөхөн тарилт хийгдлээ.
  • Гэр хорооллын бүсэд гоёл чимэглэлийн болон жимсний 15 мянга гаруй мод, бут сөөг тарьсан
  • Нийтийн эзэмшил, бичил цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламжийн арчилгааны ажлын хүрээнд 1300 гаруй мод, 3000 гаруй бут сөөг, 5000 гаруй ургамлан хашлагыг шинээр болон нөхөн тарьсан.

ЭКО дүүргийн иргэн бүр хашаандаа мод тарьж, тарьсан модоо арчлан, ургуулахыг УРИАЛЖ байна.

Хан-Уул дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээг зохион байгууллаа
Хан-Уул дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээг зохион байгууллаа
 
ТББХ: Евразийн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлахыг УИХ-аар хэлэлцэхийг дэмжлээ
ТББХ: Евразийн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлахыг УИХ-аар хэлэлцэхийг дэмжлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.