Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргийн хамтаар Пап Францисын гэгээн дурсгалыг хүндэтгэлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 30 секунд

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Арвандөрөвдүгээр Леогийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх айлчлалынхаа хүрээнд Ром хотын Гэгээн Мариагийн Их сүмд Пап Францис агсны дурсгалыг хүндэтгэн бунханд нь цэцэг өргөлөө.

Пап Францис 2023 онд Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн. Тэрбээр хоёр улс XIII зуунд элч илгээж, албан ёсоор харилцаж эхэлснээс хойш 777 жилийн дараа Монголд ирсэн анхны Пап, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн юм.

Пап Францис төрийн айлчлалынхаа үеэр олон нийтэд хандаж хэлсэн үгэндээ, манай улсын дэлхий дахины энх тайван, тогтвортой байдлын төлөөх хүч чармайлтад оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж, “Монгол Улс бол оюун санаа, сүсэг бишрэлийн эрх чөлөөний бэлгэ тэмдэг” хэмээн тодорхойлж байлаа.

Пап Францис нь улсынхаа төрийн тэргүүн, католик шашны оюун санааны удирдагчаар 12 жил ажиллахдаа даян дэлхийд энх тайвныг цогцлоох, улс түмний ойлголцол, харилцан хүндэтгэл, энэрэл нигүүлслийг түгээн дэлгэрүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан эрхэм хүн юм.

ХӨНДӨХ СЭДЭВ: Тураах бүтээгдэхүүнүүд охид бүсгүйчүүдийг үр зулбахад хүргэж, ЭЭЖ БОЛОХ эрхийг хасаж байна
ХӨНДӨХ СЭДЭВ: Тураах бүтээгдэхүүнүүд охид бүсгүйчүүдийг үр зулбахад хүргэж, ЭЭЖ БОЛОХ эрхийг хасаж байна
 
ЦЕГ: 2011 онд СУИС-д сурч байхдаа ангийн хөвгүүддээ хүчирхийлүүлсэн гэх эмэгтэйн хэргийг шалгаж байна
ЦЕГ: 2011 онд СУИС-д сурч байхдаа ангийн хөвгүүддээ хүчирхийлүүлсэн гэх эмэгтэйн хэргийг шалгаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.