Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цогтцэций–Зүүнбаян, Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн төмөр замуудад төлөвлөгөөт үзлэг хийлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар ахлуулсан ажлын хэсэг компанийн эзэмшлийн Цогтцэций–Зүүнбаян болон Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн төмөр замуудад төлөвлөгөөт үзлэг, шалгалтыг зохион байгууллаа. Үзлэгийн хүрээнд өртөө, зөрлөг, анги, нэгжүүдийн үйл ажиллагаа, галт тэрэгний хөдөлгөөн болон сэлгээний аюулгүй байдал, ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, техник тоног төхөөрөмжийн ашиглалт, бэлэн байдлын түвшинг иж бүрнээр шалгав.

Ажлын хэсэг Цогтцэций, Тавантолгой өртөөнд ажиллах үедээ ажилтнуудын санал хүсэлтийг сонсож, тулгамдсан асуудлыг компанийн 2026 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгахаар болов. Үзлэгийн дүнд үйл ажиллагааны зохион байгуулалт, аюулгүй байдлын түвшин, техник ашиглалтын бодит нөхцөл байдалд үнэлгээ хийж, хэрэгжилтийг хангах үүрэг чиглэлийг холбогдох нэгжүүдэд өгсөн бөгөөд үзлэг төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.

Б.Батбаатар: Төрийн байгууллагууд агаарын бохирдол үүсгэхээ зогсоох хэрэгтэй
Б.Батбаатар: Төрийн байгууллагууд агаарын бохирдол үүсгэхээ зогсоох хэрэгтэй
 
Хөвсгөл аймгийн төвд үерийн далан барих зардлыг 2027 оны төсөвт суулгахаар болов
Хөвсгөл аймгийн төвд үерийн далан барих зардлыг 2027 оны төсөвт суулгахаар болов
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.