Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 23 секунд

2025 оны 12-р сарын 03-наас 12-р сарын 07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 03-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 05-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 03-нд говь, тал, хээрийн нутгаар, 05-нд Алтайн уулс, Арц Богдын өвөр хоолойгоор, 06-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -19…-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -23…-28 градус, өдөртөө -12...-17 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -10…-15 градус, өдөртөө +2…-3 градус, бусад нутгаар шөнөдөө -14…-19 градус, өдөртөө -5…-10 градус хүйтэн байна.

140 дүгээр цэцэрлэгийн 50 ортой өргөтгөлийг ашиглалтад орууллаа
140 дүгээр цэцэрлэгийн 50 ортой өргөтгөлийг ашиглалтад орууллаа
 
“The Mongolz” ESL Pro League Season 23 тэмцээний шигшээ шатанд шалгарлаа
“The Mongolz” ESL Pro League Season 23 тэмцээний шигшээ шатанд шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.