Ж.Чинбүрэн: Харин ч Т.Мөнхсайхан надад баярлалаа гэж хэлэх ёстой юм биш үү. Алдааг нь засаад 19 сая төгрөгөөр зогсож байгаад

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 21 секунд

Долоо хоног бүрийн лхагва гарагт үзэгчдэд хүрдэг “Лхагвын тойм” нэвтрүүлгийн ээлжит дугаарт Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн оролцсон байдаг. Энэ үеэрээ тэрбээр ХСҮТ-ийн удирдлагаар ажиллаж байгаад чөлөөлөгдсөн Н.Эрдэнэхүүгийн асуудалтай холбоотойгоор мэдээлэл өгсөн юм. Тодруулбал, Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан эл асуудлаар Ж.Чинбүрэн сайдыг шалгуулахаар АТГ-д хандаад буй билээ.

Тэгвэл Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн "Төрийн ажил хийж байгаа хүмүүс тодорхой хэмжээний дархлаатай байх ёстой. Хэн дуртай, хэн нэгэн сайд нь гарч ирээд халаад сэлгээнд байдаг юм биш. Энэ бол хөдөлмөрийн хуулиараа зохицуулагддаг байх ёстой. Т.Мөнхсайхан гишүүн АТГ-т өгсөн гээд байгаа юм. Би Н.Эрдэнэхүү гэдэг хүнийг ажилд нь авч үлдэх гээд байгаа зүйл огт байхгүй. Шүүхийн шийдвэр гарсан ч Н.Эрдэнэхүү захирал өөрөө ХСҮТ-ийн захирлаар ажиллахгүй гэсэн. Би ч авахгүй гэж байгаа юм. Шүүхийн шийдвэр гарсан учраас эхний ээлжинд цалин, НДШ-ийг нь нөхөн олгоод, дараа нь буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ. Одоогоор нийт 19 сая төгрөгийн асуудал яригдаж байгаа. Маргаан үргэлжлээд явбал 3 жил болно. Энэ мөнгө 190 сая болж нэмэгдэнэ. Энэ мөнгийг эхлээд татвар төлөгчдийн мөнгөнөөс төлөөд дараа нь Т.Мөнхсайхан гэдэг хүн өөрөө төлөх болно. Харин надад баярлалаа гэж хэлэх ёстой юм биш үү. Алдааг нь засаад 19 сая төгрөгөөр зогсож байгаад.

ЭМЯ энэ хуулийн маргаанд ялагдах нь тодорхой байгаа. Нэгдүгээрт, Т.Мөнхсайхан сайд байхдаа гаргасан тушаал дотор "Хөдөлмөрийн хуулийг дуусгавар болголоо" гэж байгаа юм. Гэтэл 2019 онд түр томилохдоо хөдөлмөрийн гэрээ хийгдээгүй байсан. Хөдөлмөрийн гэрээгээр харилцаа үүсээгүй зүйлийг байхгүй болгоно гэдэг нь юу гэсэн үг вэ.

Хоёрдугаарт, "Шүүхээр ороогүй байхад давуу байдал үүсгэлээ" гээд байгаа. Уучлаарай. Анхан шатны шүүхийн захирамж гарчихсан байгаа. Шүүхийн шийдвэр, захирамж хоёр ижил хүчин төгөлдөр. Хялбаршуулсан байдлаар бид асуудлыг шийдсэн. Дээрээс нь сонсгол хийгээгүй. Бүх юм хуулиараа зохицуулагдана.

Гуравдугаарт, худалдан авах үйл ажиллагаа ноцтой зөрчил гаргасан гэж байгаа. Худалдан авах ажиллагааг ХСҮТ, Н.Эрдэнэхүү гэдэг хүн зохион байгуулаагүй. Худалдан авах ажиллагааны газар зохион байгуулсан. Тэнд ямар багаж, тоног төхөөрөмж хэрэгтэй байгааг л албан бичгээр явуулсан. Харамсалтай нь тендерээ зарлаж чадахгүй байж байгаад 60 тэрбум төгрөг хураалгачихсан. 60 тэрбум гэдэг их мөнгө. Энэ мөнгөөр аймаг дүүргийн эмнэлгүүдэд шаардлагатай байсан дунд өртөгтэй тоног төхөөрөмжүүдийг авах ёстой байсан юм байна билээ" гэв.

“Яаралтай тусламжийн тасагт хандсан хүүхдүүдийн дийлэнх нь 5-14 насныхан байна“
“Яаралтай тусламжийн тасагт хандсан хүүхдүүдийн дийлэнх нь 5-14 насныхан байна“
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Сэтгэгдэл (27)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!