“Яаралтай тусламжийн тасагт хандсан хүүхдүүдийн дийлэнх нь 5-14 насныхан байна“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 40 секунд

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Сонгинохайрхан Нэгдсэн Эмнэлэгт ажиллажээ. Тус Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт сүүлийн 7 хоногт нийт 2285 хүүхэд үйлчлүүлснээс 389 хүүхэд хэвтэн эмчлүүлж, 1896 хүүхдэд үзлэг хийн, гэрийн эмчилгээ зөвлөжээ. Яаралтай тусламжийн тасагт хандсан хүүхдүүдийн дийлэнх хувийг 5-14 насныхан эзэлж байна.

Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг нь нийт 365 ортой. Үүнээс хүүхдийн эрчимт эмчилгээ болон хэвтэн эмчлүүлэх 140 ортой. Нэмэлтээр 40 ор дэлгэн хүүхдийн тасагт нийт 180 ортой ажиллаж байна. Орны эргэлт одоогийн байдлаар 93 хувьтай.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: Улирлын томуугийн дэгдэлт улсын хэмжээнд алаг цоог дэгдэлтээс “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд шилжсэн тул эрчимт эмчилгээ болон хүүхдийн орны зохицуулалтад анхаарч ажиллах, Өрхийн эрүүл мэндийн төвүүдтэйгээ уялдаа холбоогоо сайжруулан, ажиглалт хийх хугацааны эмчилгээ, заавар зөвлөмжийг иргэдэд сайтар тайлбарлан өгч ажиллахыг даалгалаа.

Сонгинохайран Нэгдсэн эмнэлэг хүүхдийн 40 ортой нэмэлт тасаг нээж, 11-р сарын 24-ны өдрөөс жижүүрийн хүүхдийн эмчийг нэмэгдүүлж, хүүхдийн үзлэгийг 4 цэгээр явуулж байна. Мөн Яаралтай тусламжийн тасагт эрэмбэлэн ангилалтын ажилтны тоог 8 болгон нэмэгдүүж үзлэгийн эргэлтийг эрчимжүүлэн ажиллаж байгаа талаар тус эмнэлгийн Эмнэл зүй эрхэлсэн дэд захирал Д.Сүнжидмаа хэлэв

“Өвлийн идэш“ өргөтгөсөн худалдаанд үхрийн мах 14000, адууны мах 10500, хонины мах 12000 төгрөгөөр худалдаалагдаж байна
“Өвлийн идэш“ өргөтгөсөн худалдаанд үхрийн мах 14000, адууны мах 10500, хонины мах 12000 төгрөгөөр худалдаалагдаж байна
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!