Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Чулуунзагдын ах, “Админерал“-ын Ц.Ламжавыг оргон зайлсан, таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн үндэслэлээр цагдан хорьжээ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 14 секунд

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч, МАН-ын Нарийн нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын ах, "Админерал"-ын гэх Ц.Ламжавд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг шүүхэд ирүүлснийг энэ сарын 25-нд хүлээн авч, 27-ны өдөр хянан хэлэлцжээ.

Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, яллагдагчийн өмгөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримт, яллагдагчийн хувийн байдал зэрэгтэй танилцаад, яллагдагч Ц.Л-т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан”, 1.4-т заасан “Урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн” гэх үндэслэлүүдээр яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын санал нь үндэслэлтэй байна гэж үзсэн байна.

Иймд яллагдагч Ц.Л-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авч, хангаж шийдвэрлэжээ.

Х.Нямбаатар: Улаанбаатар метро төслийн бүтээн байгуулалтыг 2026 онд эхлүүлнэ
Х.Нямбаатар: Улаанбаатар метро төслийн бүтээн байгуулалтыг 2026 онд эхлүүлнэ
 
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.