
И.Мишээл "Silk Way Star" олон улсын шоу тэмцээнд амжилттай оролцож тэргүүн байрын эзэн боллоо.
И.Мишээлд 10 орны шүүгчид бүгд 12 оноо буюу хамгийн дээд оноог өгсөн бөгөөд үзэгчдийн саналаар ч тэргүүлж чадсан байна.
Тэрбээр өөрийн зохиосон МОНГОЛ хэмээх дуугаа дуулж, Монгол Улсаа алдаршуулсан юм.
Казахстаны нийслэл Астана хотноо болсон тус уралдаанд 12 орны шилдэг дуучид өрсөлдсөн бөгөөд Ч.Мишээл эхний шатнаас л үзэгч, шүүгчдийн анхаарлыг татсан юм.
Тодруулбал тэрбээр эхний шатанд “Бундан улаан” дууг дуулж, өндөр үнэлгээ авч чадсан бол хоёрдугаар шатанд Казахстаны алдарт дуучин Аяугийн “Сыбырлайн” хэмээх хит дууг амилуулж, дараагийн шатанд шалгарсан байдаг.
Харин дөрөвдүгээр шатанд Хятад дуу дуулж 120 оноо, тавдугаар шатанд нийлбэр дүнгээр Казахстаны оролцогчийн хамт тэргүүлэгчдийн тоонд багтсан бол зургаадугаар шатанд “Blackpink”-ийн Lisa, Doja Cat, Raye нарын хамтарсан “Born Again” дууг амьд хэлбэрээр дуулж, 690 оноогоор гуравдугаарт бичигдсэн юм.
Долдугаар шатны үеэр Казакын сонгодог бүтээл дуулахдаа Монголын уртын дууны аялгууг хослуулан, үзэгчдэд сэтгэл хөдөлгөм уран бүтээлийг хүргэсэн нь шүүгчдийн талархлыг хүлээж, хамгийн өндөр оноог авч чадсан бол финалын шатанд буюу өнөөдөр өөрийн зохиосон Монгол хэмээх дуугаа амиллуулж, тэргүүн байр эзэллээ.
Сэтгэгдэл (12)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!