Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Учрал: Х.Булгантуяа нь СДМЭХ-ны Ерөнхийлөгч тул холбоогоо төлөөлж, УЗ-ийн гишүүнд шууд сонгогдон орсон

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 24 секунд

МАН-ын 31 дүгээр Их хурлаас байгуулсан Бага хурлын анхдугаар хуралдаан өчигдөр болж, намын орон тооны Нарийн бичгийн даргаар Н.Энхбаатар, Б.Пүрэвдагва, Ө.Золбаяр, С.Мөнгөнчимэг, М.Цэлмүүн нарыг, орон тооны бус Нарийн бичгийн даргаар Д.Сумъяабазар, Б.Чойжилсүрэн, Д.Мөнхсайхан нарыг, намын Удирдах зөвлөлийн гишүүнээр 39 хүнийг, намын санхүүгийн дотоод аудиторын албан тушаалд Ц.Норовжамцыг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхын саналаар сонгож баталсан.

Мөн МАН-ын Хяналтын ерөнхий хорооны даргаар П.Мөнхтөрийг, тус хорооны дэд дарга бөгөөд Ёс зүйн хорооны даргаар Б.Амарсанааг сонгосон юм.

Түүнчлэн Удирдах зөвлөлийн гишүүдээ сонгосон бөгөөд тус зөвлөлд УИХ-ын дэд даргаас чөлөөлөгдсөн Х.Булгантуяа багтсан нь иргэдийн шүүмжлэлийг дагуулаад буй. Учир нь түүнийг Үндсэн хууль зөрчсөн тул УИХ-ын гишүүнээс эгүүлэн татагдах ёстой гэж үзэж байгаа юм.

Уг асуудалд МАН-ын дарга Н.Учрал "Х.Булгантуяа нь СДМЭХ-ны Ерөнхийлөгч тул холбоогоо төлөөлж, УЗ-ийн гишүүнд шууд сонгогдон орсон Квотоор орж ирж буй учраас Ерөнхийлөгч нь солигдвол шинээр сонгогдсон Ерөнхийлөгч нь УЗ-д орно" гэлээ.

ШУУД: МАН-ын удирдлагууд намынхаа Их хурал, Бага хурлын шийдвэрүүдийн талаар мэдээлэл хийж байна
ШУУД: МАН-ын удирдлагууд намынхаа Их хурал, Бага хурлын шийдвэрүүдийн талаар мэдээлэл хийж байна
 
ЦЕГ: 2011 онд СУИС-д сурч байхдаа ангийн хөвгүүддээ хүчирхийлүүлсэн гэх эмэгтэйн хэргийг шалгаж байна
ЦЕГ: 2011 онд СУИС-д сурч байхдаа ангийн хөвгүүддээ хүчирхийлүүлсэн гэх эмэгтэйн хэргийг шалгаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.