Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Physical Asia” шоуны төгсгөлийн гурван дугаар өнөөдөр цацагдаж, 1 тэрбум воны эзэн орон тодорно

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 7 секунд

Алдарт "Нэтфликс" компани болон Өмнөд Солонгосын MBC сувгийн продюсер Жан Хо Ги нарын хамтын бүтээл болох "Physical Asia" шоуны төгсгөлийн гурван дугаар өнөөдөр цацагдана. Өмнөд Солонгос, Япон, Тайланд, Монгол, Турк, Индонез, Австрали, Филиппиний тус бүр зургаан хүнтэй баг оролцож, хүч, ухаанаа сорин өрсөлдсөн бөгөөд шилдэг дөрөвт БНСУ, Япон, Монгол, Австралийн багууд шалгарч үлдээд буй юм.

Эдгээр дөрвөн багаас хүч, ухаанаараа бусдыгаа манлайлсан нэг орон 1 тэрбум воны эзэн болох юм.

"Physical Asia" шоу нэвтрүүлэгт эх орноо төлөөлж оролцож буй Монголын баг бүрэлдэхүүнд:

  • Монгол Улсын арслан Б.Орхонбаяр
  • Холимог тулаанч Б.Энх-Оргил
  • 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Э.Дөлгөөн
  • Гар бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчин Г.Хандсүрэн
  • Жүдогийн Үндэсний шигшээ багийн тамирчин А.Адьяасүрэн
  • МУГЖ, уран нугараач Э.Лхагва-Очир нар оролцоно.
ШУУД: Шатахууны нөөц, нийлүүлэлтийн асуудлаар АҮЭБЯ-наас мэдээлэл өгч байна
ШУУД: Шатахууны нөөц, нийлүүлэлтийн асуудлаар АҮЭБЯ-наас мэдээлэл өгч байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.