Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Танилц: Худалдааны захуудад зарж буй мах ногооны үнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 53 секунд

Арванхоёрдугаар 21-ны өдрийн 12 цагийн байдлаар Улаанбаатар хотын 4 дүүргийн дэвсгэрт байрлах нийт 10 зах, худалдааны төв, хүнсний дэлгүүр, 1 эмийн санд хяналт шалгалт хийж байна. 

  • Хүчит шонхор захад өглөөний 7:30 цагийн байдлаар жижиглэнгээр борлуулж байгаа хонины ястай мах 7500-7800 төгрөг, хонины цул мах 8300-8500 төгрөг, үхрийн ястай мах 10500-11500 төгрөг, үхрийн цул мах 10000-12500 төгрөг, адууны мах 8500, ямаа 8300 төгрөгийн үнэтэй байна. Махны нийлүүлэлт 12.19-ний өдрөөсөө 15 тонноор буурч 75.0 тонн мах нийлүүлэгдсэн байна.
  • Барс-1 зах дээр худалдаалж буй өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний жижиглэнгээр борлуулж байгаа Алтан тариан дээдийн дээд гурил 2000, дээд гурил 1300, 1-р зэрэг 1200, 2-р зэрэг 900, цагаан будаа 2200, шар будаа 2500, элсэн чихэр 2500, Монгол төмс 900, лууван 1500, монгол сонгино 3500, хятад сонгино 2500 төгрөг, өндөг 370 төгрөгийн үнэтэй байна.
  • 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 12 цагийн байдлаар хяналт шалгалтад хамрагдсан нийт 10 зах, худалдааны төвүүдийн 4 зах, худалдааны төвд өндөг, 7 зах худалдааны төвд ямааны мах тус тус худалдаалаагүй байна.
  • “Хэрэглэгчийн мэдээллийн төв”-д 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 12 цагийн байдлаар 115 утсанд 30, чатботод 17, и-баримт апликэйшнээр 6, дуут шуудангаар 5 иргэн тус тус хандсан байна.
САНАЛ АСУУЛГА: 2020 ОНЫ ТААЛАГДААГҮЙ ХҮМҮҮСИЙГ НЭРЛЭНЭ ҮҮ
САНАЛ АСУУЛГА: 2020 ОНЫ ТААЛАГДААГҮЙ ХҮМҮҮСИЙГ НЭРЛЭНЭ ҮҮ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.