Ц.Баатархүү нарын АН-ын бүлгийн 33 гишүүн 1992 оноос хойшхи нийслэлийн газар олголтыг шалгах ТҮР ХОРОО байгуулахаар санаачилжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 16 секунд

Өнгөрөгч Лхагва гарагт УИХ-ын чуулганаар Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн өргөн мэдүүлсэн Ухаа худагийн асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулах тогтоолыг хэлэлцсэн. Улмаар тус тогтоол дэмжигдээгүй буюу түр хороо байгуулах боломжгүй болсон юм. Үүнтэй холбоотойгоор энэ парламентын хугацаанд дахин нэг Түр хороо байгуулах "боломж" гишүүдэд гарч ирж буй юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Баатархүү нарын 33 гишүүн "Хянан шалгах түр хороо байгуулах тухай" УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьжээ. Тодруулбал, эл түр хорооны үндсэн чиглэл нь нийслэл Улаанбаатар хотын газар олголт аж. Ингэхдээ Улаанбаатар хотын газар олголтын хүрээнд 1992 оноос өнөөг хүртэл гарсан шийдвэр, газар ашиглалтын байдал, гарсан алдаа, зөрчил, газар олголтын үр дагаварт бий болсон нийтийн эрх ашигт харшлах асуудлыг тодорхойлох, цаашид газар ашиглалт, өмчлөлийн ил тод, шударга тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн санал дүгнэлт гаргах зорилгоор байгуулж буй талаараа тогтоолд дурджээ.

Тогтоолын төсөлд дурдагдсанаар эл түр хорооны шалгалтын хүрээ хязгаарыг доор дурдсанаар тогтоохоор тусгажээ.

- Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг дарга болон холбогдох захиргааны байгууллагын гаргасан газар олголттой холбоотой 1992-оос 2025 оны шийдвэрүүд;

-Газрын тухай хуулийн хэрэгжилт, газрыг өмчлөл, эзэмшил, ашиглалтын зориулалтаар олгосон байдал;

-Нийтийн эзэмшлийн газар, ногоон байгууламж, гол усны хамгаалалтын бүс зэрэг хуульд хориглосон бүсэд газар олгосон эсэх;

-Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсрол, эмнэлгийн эдэлбэр газарт газар олголт хийгдсэн байдал;

-Газар олголтын ил тод байдал, мэдээллийн сангийн бодит байдал;

-Одоогийн эрх зүйн орчин, хэрэгжилтийн зөрчил, цаашид өөрчлөлт оруулах шаардлага зэргийг судлан хяналт шалгалт хийх, санал, дүгнэлт гаргах.

“Айлууд яндан, зуухаа тогтмол хөөлөх хэрэгтэй“
“Айлууд яндан, зуухаа тогтмол хөөлөх хэрэгтэй“
 
Б.Жаргалан: Өнөөдрийн сонсголд С.Баяр, Сү.Батболд нарын хүмүүс ИРСЭНГҮЙ
Б.Жаргалан: Өнөөдрийн сонсголд С.Баяр, Сү.Батболд нарын хүмүүс ИРСЭНГҮЙ
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!