Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга долоо хоног бүр монгол бичгийн теле хичээлийг зааж байгаа билээ. Энэхүү хичээлийг шамдан хийж буй 87 настай өвөөгийн тухай сошиалаар цацагдсан. Өвөөг Х.Сэндэнсүрэн гэдэг бөгөөд Булган аймагт оршин суудаг юм байна. Түүнд аймгийнх нь удирдлагууд Ерөнхийлөгчийн гарын бэлгийг гардуулжээ.
Х.Сэндэнсүрэн өвөө сум нэгдлийн даргаар олон жил ажилласан бөгөөд одоо монгол бичгээр уран бичиж сурахын тулд теле хичээлийг шимтэн сурч байгаа аж.
Түүний сурах чин хүсэлд нь урам хайрлан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гарын бэлгээ илгээснийг аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ болон ИТХ-ын дарга Д.Эрдэнэбатын хамт гардуулан өгч амжилт хүсчээ.