Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Ганхуяг: Битгий хачин хачин зохиол яриад бай, миний дүү. Би өнөөдөр албаар улаан зангиатай ирсэн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 3 секунд

Төсвийн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/ хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Х.Ганхуяг гишүүн ээ, та лааз барьж санал хураалгасан үйлдэлдээ олон нийтээс уучлал гуйх хэрэгтэй" гэв. Түүний илэрхийлсэн байр суурьтай холбоотойгоор байнгын хорооны дарга Х.Ганхуяг "Битгий хачин хачин зохиол яриад бай, миний дүү. Би өнөөдөр албаар улаан зангиатай ирсэн. Одоо улаанаа дарах нь уу, ногооноо дарах нь уу харахгүй юу даа" гэлээ.

Ирэх таван жилд батлан хамгаалах салбар нийт 1,1 их наядын зэвсэглэл, техникийн шинэчлэлийг хийнэ
Ирэх таван жилд батлан хамгаалах салбар нийт 1,1 их наядын зэвсэглэл, техникийн шинэчлэлийг хийнэ
 
ЕРӨНХИЙ САЙД: Бизнес эрхлэх болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хүнд суртлаас чөлөөлнө
ЕРӨНХИЙ САЙД: Бизнес эрхлэх болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хүнд суртлаас чөлөөлнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.